ZPAY ашиглан гадаад дотоодын мөнгөн гуйвуулгыг шимтгэлгүй хийх гэнэ
- schedule 2018 оны 1 сарын 18
- chat_bubble 0
Монголын хэсэг залуус ZPAY хэмээх санхүүгийн шинэлэг үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий программ бүтээжээ. Энэ талаар тэд мэдээлэл хийсэн юм. “Fintech” технологи дээр суурилсан энэхүү программаар дотоод болон гадаад мөнгөн гуйвуулгыг 0 төгрөгийн шимтгэлтэйгээр түргэн шуурхай шилжүүлдэг санхүүгийн шинэлэг үйлчилгээ аж. ZPAY ББСБ нь Монгол улсын Санхүүгийн Зохицуулах Хорооны 2016 оны 5 сарын 17-ны өдрийн “ гадаад валют арилжаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйл ажиллагаа хийх” 168 дугаар тусгай зөвшөөрлийг авч авсан байна.
ZPAY нь онлайн вэб болон гар утасны аппликейшнээр дамжуулан хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг юм байна.
Хамгийн гол нь гадаад мөнгөн гуйвуулга, олон улсын төлбөрийн системээс орлого авах, улс хооронд шилжүүлэг хийх зэрэг санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай ямар ч шимтгэлгүйгээр хийх нь. Мөн картыг банкны бусад карттай адтд ашиглаж болох юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...