Монголын эмч дэлхийд үнэлэгдлээ
- schedule 2018 оны 1 сарын 17
- chat_bubble 0
Францын мэс заспын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн ХСҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор Ж.Чинбүрэн өчигдөр эх орондоо ирлээ. Түүнийг өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзан баяр хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ.
Тэрээр Дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүний өргөмжлөлийг гардан авсан юм. Ингэснээр Азиас энэ шагналыг авсан гурав дахь хүнээр тодорч байна. 2004 оноос Францын мэс заслын арга, техникийг монголдоо төдийгүй гадаадад нэвтүүлсэн мөн элэгний төвд байрласан төвөгтэй хавдрын тайралтыг хялбаршуулсан, Монгол улс мэс заслыг санхүүгийн хязгаарлагдмал орчинд элэг, нойр булчирхайн хавдрын мэс заслыг амжилттай, үр дүнтэй сайн хийсэн хэмээн хүндэт гишүүний гэрчилгээ гардуулжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...