Г.Номуундарь охин мансууруулах бодис хэрэглэдэггүй гэдэг нь үнэн байжээ
- schedule 2018 оны 1 сарын 10
- chat_bubble 0
Уул, уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн өмгөөлөгч Ц.Баасандорж, Р.Булгамаа нар мэдээлэл хийлээ.
Г.Номуундарь охины өмгөөлөгч, хуульч Р.Булгамаа "Сүүлийн үед анхаарал татаж буй нэг сэдэв бол Г.Номуундарь арваннэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн цахим хуудсаараа хүүхдүүдийн гэмт хэргийн талаар цацсан.
Энэ нь өөрийнхөө нэр төрийг эрсдэлд оруулсан, зоригтой үйлдэл юм. Баасандоржоор ахлуулсан хуулийн баг охины хэрэг дээр ажиллаж байна. Охины хууль ёсны эрхийг хамгаалж түүний аав нь арванхоёрдугаар сард Цагдаа, Хуулийн байгууллагад хандсан.
Гэмт хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад, зарим байгууллагууд уг нөхцөл байдалд өөр өөрсдийн таамаглалаар хандаж байсан.
Уг гэмт хэрэгтэй холбоотой Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Гэтэл ажлын хэсэг уг нөхцөл байдлыг шалгах явцдаа хууль зөрчиж байна. Гэрчийг байцаахдаа өмгөөлөгч нарыг байлцуулаагүй. Тиймээс мөрдөгчид хуулийн дагуу арга хэмжээ авахуулна.Өсвөр насны хүүхдүүдийн дунд хар тамхи нь энгийн хэрэглээ болсон нь энэ хэргээс харагдаж байна.
Монгол Улсын эрүүгийн хуульд хар тамхийг хэрэглэсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхгүй байна.Зөвхөн зарсан борлуулсан этгээдэд хариуцлага хүлээлгэж байна. Тиймээс хэрэглэсэн этгээд зүгээр өнгөрсөөр байх уу. Хар тамхи хэрэглэсэн этгээд Зөрчлийн хуулиар торгуулиад л өнгөрч байна" гэв.
Өмгөөлөгч О.Чулуунчимэг "Хэрэгт хоёр этгээд холбогдсон байсан гэдэг нь тогтоогдсон. Гэтэл цагдаагийн байгууллага энэ хоёр этгээдийг эрэн сурвалжлахгүй байна. Энэ хоёр хүн Монголд байхгүй гэдэг нь тогтоогдсон. Оргон зайлах магадлал маш өндөр байсан
Г.Номуундарь охин сэтгэцийн хувьд эрүүл. ЭЕШ-даа маш өндөр оноо авч, их дээд сургуульд орчихсон сурч байна.
Охиныг бичлэг хийсний дараа хар тамхины газраас ирж шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр охин ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэдэггүй гэдэг нь тогтоогдсон" гэв.
Хэвлэлийн хуралд мөн хүчирхийллийн эсрэг төрийн бус байгууллагынхан ирж оролцсон юм. Тэдний мэдээлж байгаагаар "Түр хамгаалах байр, хариу үйлчилгээний төв 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үйлчилж эхэлжээ. Сүүлийн үед бага насны охидын хүчирхийллийн дуудлага их ирэх болсонтой холбогдуулан Гэр бүл хүүхэд залуучуудын газраас стратегийн судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар 2014-2016 онд хүүхдийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 76.3 хувь нь ээж аавтайгаа амьдардаг байсан. 56.3 хувь нь өөрийнхөө орон байранд хүчирхийлэлд өртжээ.
Тус байгууллагаас 2018 онд гэрт нь зочлох үйлчилгээг нэвтрүүлж, бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төвийг нээхээр ажиллаж байгаа юм байна.
Д.Цолмон
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...