Буу алдсан цэргийн биеийн байдал сайжирсан ч эмнэлгээс арайхан гараагүй байна
- schedule 2018 оны 1 сарын 3
- chat_bubble 0
БХЯ-наас тодруулга мэдээлэл хүргэж байна. "Дорнодод 10-аад хоногийн өмнө буюу 12 дугаар сарын 25-нд Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын харьяа Дорнод дахь 065-р ангийн ахлагч сум алдаж өөрийгөө шархдуулсан юм байна. Тухайн үед цэрэг буугаа цэвэрлэж байжээ. Гэхдээ тухайн цэрэг согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан байна. Тухайн цэргийг Дорнодоос авчирч, цээжний хөндийг нь нээж, сумыг авах мэс засал хийсэн. Цэргийн биеийн байдал сайжирсан ч эмнэлгээс арайхан гараагүй байна.
Харин Говь-Алтай аймагт нэгэн иргэн согтуурсан үедээ өөрийгөө хоёр удаа буудаж, цэргийн төв госпитальд ирж хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Энэ хоёр хүнийг нэг мэт ойлгож хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацаж байгааг иргэдэд залруулж ойлгуулахыг тус яамныхан хүслээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...