“Бандааш”-ны эзэнд талархъя
- schedule 2017 оны 12 сарын 21
- chat_bubble 1
Телевизийн мэдээгээр уг болсон явдлыг мэдээлэхдээ ихэвчлэн “дотоож” гэдэг үг хэрэглээд байсан. Арай боловсон үг хэллэг гэдэг утгаар сонгосон нь тэр байх л даа. Гэхдээ дотоож гэдэг бол эмэгтэй хүний дотуур хувцас. Харин эрчүүдийнхийг зүгээр л дотуур өмд, бүр тодорхой хэлбэл “агтавч” гэдэг. Энгийн үед бүгдээрээ л “бандааш” болдог. Сүүлийн үед гандааш ч гэх болсон байна лээ.
Үлгэр ингэж эхэлсэн...
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Д.Гантулгын нэр холбогдогдсон хүчингийн хэрэг одоо хэр нь шүүхээр шийдэгдээгүй байна. Сонгуулийн үеэр ихээ ач холбогдол өгөн шуугиж байсан манай пиарчид сонгуулийн дараа “Хохирогчийн эгч нь Д.Гантулга гишүүнээс тэдэн саяыг авсан гэнэ ээ. Дүүгээ зарчихсан л юм байна ш тээ” гэсгээд булзааруулаад өнгөрсөн. Хүчингийн хэргийн хохирогч нь гол буруутан болдог урьд урьдын жишгээр. Харин тухайн үед дөнгөж шинээр байгуулагдаад байсан, дандаа шинэ залуу хуульчдаас бүрдсэн “Веритас Партнерс” хуулийн товчоо хохирогчийг эрхийг хамгаалахаар өмгөөлөлдөө авсан байдаг. Гэсэн ч тэдний явуулсан өмгөөлөл ч бас УИХ-ын гишүүний бүрэн эрх болоод халдашгүй байдал гэдэг хана мөргөөд зогссон.
Учир нь УИХ 2010 онд УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн нь зөвхөн “гэмт хэрэг үйлдэх явцдаа нотлох баримттайгаар баригдсан тохиолдолд” түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр болсон байна. Мөн халдашгүй байдал гэдэгт УИХ-ын гишүүний гэр, албан өрөө, унаа машин бүгд ороод явчихаж байгаа юм. Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийдэгдамба шиг албан өрөөндөө 500 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдахаас (харамсалтай нь манай АТГ-ынхны үйлдэл дээр нь гардсан цорын ганц түүхэн тохиолдол юм даа) бусад тохиолдолд УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг гэмт хэрэгт тооцохгүйгээр болсон билээ. Д.Гантулга гишүүний хувьд ч ялгаагүй, “Би бандаашаа өмсөөд тэр айлаас гарсан” гэсэн нь нэгдүгээрт үйлдэл дээрээ баригдаагүй болохыг, хоёрдугаарт нотлох баримтаа далдалсан байсныг нотолж байгаа юм. Тиймээс прокурор энэ хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. Хуулинд нь “Болохгүй” гээд заачихсан байхад өөр яах ч билээ. Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү!
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...