Олон улсад амжилт гаргасан циркчид, дуулаач, төгөлдөр хуурчдыг шагнахаар боллоо
- schedule 2017 оны 12 сарын 13
- chat_bubble 0
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
БНХАУ-ын Учо хотод зохиогддог олон улсын циркчдийн уралдаанаас алтан медаль хүртсэн Монгол циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчдэд 52 сая төгрөг, ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн дуурийн дуучин Э.Анхбаярт 24 сая төгрөг, АНУ-ын IBLA сангаас зохион байгуулдаг Барток Кабалевский Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн суралцагч М.Заяа, Д.Сувд, Г.Энхцаг, Г.Итгэлтөгс, Н.Цогт, Г.Анар нарт тус бүр 14 сая төгрөг, гуравдугаар байр эзэлсэн суралцагч Б.Есүйд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор Засгийн газраас шийдвэрлэлээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...