Азийн хамгийн өндөр Буддын модон сүм шатав
- schedule 2017 оны 12 сарын 12
- chat_bubble 0
Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужид байдаг, Азийн хамгийн өндөр Буддын модон сүм бүхэлдээ шатсан тухай "ТАСС агентлаг мэдээллээ. Галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй. Чухам юуны учраас гал гарсныг одоогоор мөрдөн шалгаж байгаа аж.
16 давхар тус байгууламж нь анх 14-17 дугаар зуунд Мин улсын үед баригдаж байжээ. 2008 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас эвдэрч сүйдсэн тус сүмийг олон жилийн турш сэргээн засварлаж байсан гэнэ.
Тус мужид одоогоос дөрвөн сарын өмнө /2017 оны наймдугаар сарын 8/ 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас есөн хүн амиа алдаж, 160 гаруй хүн гэмтэж бэртсэн харамсалтай явдал гарсан. Газар хөдлөлтийн голомт нь жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байдаг Зюжайгоугийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд 20 км-ийн гүнд байсан гэдэг.
Зюжайгоугийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан газар бөгөөд зун болон намрын улиралд жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй байдаг газруудын нэг юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...