Ихэнх нутгаар цасан шуурга шуурна
- schedule 2017 оны 11 сарын 22
- chat_bubble 0
Энэ сарын 20-27-ны өдрүүдийн цаг агаарын мэдээш танилцуулъя.
Нутгийн зүүн хагаст цас орж, явган шуурга шуурч, хүйтэн байна.Баруун аймгуудын нутгаар: 20, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 27-нд нутгийн хойд хэсгээр 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 20-22-нд Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларна.
Төвийн аймгуудын нутгаар: 20-нд нутгийн баруун хэсгээр, 22, 24-нд төвийн нутгийн зарим газраар, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи 20,24-нд зарим газраар, 27-нд нутгийн хойд хэсгээр 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 26-27-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Зүүн аймгуудын нутгаар: 21, 23, 25-нд нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 21,25-нд зарим газраар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 26-27-нд хүйтний эрч суларна.
Говийн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн зүүн хэсгээр, 23, 25-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 20-21, 24-25-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 26-27-нд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс, 3 градус дулаан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...