Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар нам, нэр дэвшигчдэд хэн, хэдэн төгрөг хандивлав?
- schedule 2017 оны 11 сарын 21
- chat_bubble 0
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд оролцсон нам, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын дүн, хандивын талаар Үндэсний аудитын газраас мэдээллээ.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод 1,436 иргэнээс 2,589.2 сая төгрөг, 17 хуулийн этгээдээс 218 сая төгрөг нийт 2,807.2 сая төгрөг,
АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад 1,643 иргэнээс 3,275.5 сая төгрөг, 18 хуулийн этгээдээс 250 сая төгрөг нийт 3,525.5 сая төгрөг,
С.Ганбаатар нь Сонгуулийн тухай хууль /52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсэг/-ийг зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан байна.
С.Ганбаатарт нэр дэвшиж байх үед нь нийт 2,476 иргэнээс 2,827.2 сая төгрөг хоёр хуулийн этгээдээс 30 сая төгрөг нийт 2,857.2 сая төгрөгийн хандив өгч байжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...