Мисс Ц.Энхжин өнөөдөр эх орондоо ирнэ
- schedule 2017 оны 11 сарын 20
- chat_bubble 0
БНХАУ-ын Санья хотноо зохиогдож буй Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн өнгөрсөн бямба гарагт болж өндөрлөлөө. Дэлхийн 118 орны миссүүд 20 гаруй хоногийн турш өөрсдийн авьяас, гоо үзэсгэлэн, ур чадвараараа өрсөлдөж 67 дахь удаагийн Дэлхийн мисс тэмцээний тэргүүн миссийн титмийг Энэтхэгийн гоо бүсгүй Мануши Чиллар хүртлээ.
Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс Ц.Энхжин амжилттай оролцож "Шилдэг 15"-д шалгарсан юм.
Тэрбээр дараах амжилтуудыг үзүүлсэн юм.
Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан.
Miss Multmedia төрлийн ялагч.
Beauty with a purpose TOP -20.
Miss Sport төрөлд TOP-8.
Miss Top Model төрөлд TOP-30.
Dances of the World TOP-5.
Мөн People’s choice буюу Ард түмний сонголт төрөлд тэргүүлж "Шилдэг 15"-д шалгарч чадлаа. Тэрбээр өнөөдөр эх орондоо ирэх юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...