Солонгосын Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан И Бёнг Ги-г өнөөдөр яаравчлан баривчилжээ
- schedule 2017 оны 11 сарын 16
- chat_bubble 7
Өмнөд Солонгос улсын Прокурорын Ерөнхий газраас тус улсын экс ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн засгийн газрын үед Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан И Бёнг Ги-г өнөөдөр яаравчлан баривчилсан байна.
Түүнээс өчигдөр мэдүүлэг авч байсан бол өнөөдөр мэдүүлэг өгөхөөр очсон даруй яаралтай баривчилж, түр хорьсон байна.
Хэргийг шалгаж байгаа прокурорын газраас "И Бёнг Ги нь 2014 оны 3-р сараас, 2015 оны 3-р сар хүртэлх 1 жилийн хугацаанд TЕГ-ын даргаар ажилласан. Тэрээр тус газрын тусгай үйл ажиллагаанд зориулан олгогддог байсан сар бүрийн 10 сая воныг, 100 сая вон болгож нэмэгдүүлсэн. Харин энэ мөнгийг экс ерөнхийлөгч Пак Гын Хе-д өгдөг байсан бөгөөд нийтдээ 4 тэрбум воныг дамжуулж өгсөн гэдгийг илрүүлээд байна" гэж мэдэгдсэн байна.
ТЕГ-ын экс дарга И Бёнг Ги "ТЕГ-ын ажилд зориулагдан олгосон мөнгийг хүнд дамжуулан өгсөн бурууг би хүлээж байна. Гэвч надад энэ мөнгөнөөс хувьдаа ашигласан зүйл байхгүй. Ерөнхийлөгч Пак Гын Хе надад даалгасан учраас гүйцэтгэхээс өөр аргагүй байсан" гэж мэдүүлжээ.
Өмнөд Солонгос улсын Прокурорын Ерөнхий газраас ТЕГ-ын даргаар ажиллаж байсан өөр хоёр хүнийг баривчилсан байгаа бөгөөд тэд мөн И Бёнг Ги-тэй нэгэн адил мэдүүлэг өгч байгаа юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...