Замн-Үүдэд эцэг эхтэйгээ муудалцаж гарсан хүү осгож амиа алдсан байдалтай олджээ
- schedule 2017 оны 11 сарын 14
- chat_bubble 0
Найман настай Д.Сэржмядаг охин Замын-Үүд сумаас ор сураггүй алга болоод 10 гаруй хоног байна. Охиныг орон даяар эрэн хайх ажиллагаа үргэлжлэсэн хэвээр байна.
Энэ үед өөр нэг харамсалтай хэрэг гарсан байсныг илрүүлжээ. Аав ээжтэйгээ муудалцаж гэрээсээ гарсан хүүхэд осгож амиа алдсан байдалтайгаар Замын-Үүд сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр хийдийн хашааны хойд талын дутуу баригдсан барилгаас олдсон байна.
Хүү гэрээсээ энэ сарын 9-ний өдөр гарч гүйгээд буцаж ирээгүй байна. Аав, ээж нь цагдаад хандаж мөн л эрэн хайх ажиллагаа явагдаж байжээ. Хүүгийн цогцосыг маргааш нь олёон байна. Хүүг барилгын нэг давхарын шатан дээр суугаа байдалтай, элгээ тэврэн хэвтсэн байдалтай байхад нь олжээ. Энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна. Харин хэргийн газар үзлэг шалгалт явуулсан ажилтнууд хүүд гадны ямар нэг нөлөө үзүүлээгүй, ил шарх, сорви байхгүй, анхан шатны үзлэгээс осгосон байх магадлалтай гэсэн байна.
Сайн дураараа эрлийн ажилд оролцож байсан зарим залуус Замын-Үүдэд ложистикийн төвийн барилга барьж байсан хятадуудад халдаж эрх нь зөрчигдсөн тухай зарим эх сурвалжууд мэдээлэв. Энэ үйл явдлаас үүдэн Замын-Үүд дэх БНХАУ-ын Консулынхан иргэдийнхээ эрх зөрчигдсөн асуудлаар орон нутгийн удирдлагуудаас асууж сураглах болжээ. Юутай ч энэ хэрэг явдлыг цагдаагийн байгууллага анхааралдаа авч тодруулан шалгаж байгаа юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...