Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх 3 байрыг тухайн газарт байгуулжээ
- schedule 2017 оны 10 сарын 23
- chat_bubble 0
Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханд авирсан уулчдыг аврах ажиллагаа үргэлжилж байна. ЭМЯ-ны зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ.
Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Шуурхай удирдлагын нэгжтэй холбогдож, цагийн байдлын талаар мэдээллийг солилцон, мэргэжил аргазүйн удирдлагаар ханган ажиллаж байна.
Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх 3 байрыг тухайн газарт байгуулжээ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг, сумын Эрүүл мэндийн төвөөс 3 эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн байр, хоол, унааны зардлыг аймгийн Эрүүл мэндийн газраас гаргасан бөгөөд ГССҮТ-өөс 3 их эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн багийг томилон ажиллуулав. Шаардлагатай тохиолдолд нэмэлт нарийн мэргэжлийн багийн бэлэн байдлыг хангасан хэмээн мэдээлэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...