”Single Ladies 3” нээлттээ хийлээ
- schedule 2017 оны 10 сарын 19
- chat_bubble 0
"Single Ladies 3" романтик инээдмийн уран сайхны кино өчигдөр буюу 2017.10.18-нд кино театруудаар нээлтээ хийлээ.
Тус кино нь “U film” кино компанийн дөрөв дэх бүтээл юм. “Single ladies” төсөл хэрэгжиж эхлээд зургаан жил болж байна. Зургаан жилийн хугацаанд гурван киног амжилттай “өлгийдөж” авсан талаар киноны ерөнхий найруулагч А.Миеэгомбо хэлэв.
Үдшийн онцлууштай нэгэн үйл явдал болсон нь сайн үйлсийн аян өрнүүлж, хүмүүст аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж явдаг жүжигчин Г.Ундармаа кино зураг авалтад зориулан хийлгэсэн иж бүрэн тавилгатай, таван ханатай гэрийг таван хүүхэдтэй өрх толгойлсон ээжид бэлэглэв.
Мөн Найман нуурын хөвөөнд авахуулсан зураг авалтын үеэр зүүсэн 999-ийн сорьцтой үсний мөнгөн даруулгыг дуудлага худалдаанд оруулав. Дуудлага худалдааны эхлэх үнэ 750 мянган төгрөг байсан бөгөөд даруулгыг 3 сая 500 мянган төгрөгөөр худалдаалсан юм.
Мөн кино зураг авалтын үеэр өмссөн гоёлын даашинз, өмд, цамц, дээл зэргийг дэлгэн тавьсан байлаа.
Уг киноны албан ёсны трейлерийг хүргэж байна.
Киноны нээлтийн үйл ажиллагааны үеэр киног бүтээхэд оролцсон уран бүтээлч, хамт олноо таазнаа урилаа.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...