Хятад улс Америкийн төрийн бондын хамгийн том эзэмшигч орон болжээ
- schedule 2017 оны 10 сарын 18
- chat_bubble 0
Хятад улс Америкийн 34 тэрбум 500 сая ам.долларын бондыг нэмж эзэмшжээ
Хятад улс Америкийн төрийн бондын хамгийн том эзэмшигч орон юм. Тэд нийт 34 тэрбум 500 сая ам долларын бондыг шинээр нэмж эзэмшсэнээр нийт эзэмшсэн хэмжээ нь 1 их наяд 200 тэрбум 500 сая ам.долларт хүрсэн тухай Америкийн Сангийн яамны энэ сарын 17-нд нийтэлсэн тоо баримтад дурджээ.
Хятад улс энэ оны зургаадугаар сард Японоос илүү гарч, Америкийн төрийн бондыг хамгийн ихээр эзэмшигч орон болсон юм. Харин наймдугаар сард Япон улсын эзэмшсэн Америкийн төрийн бонд 11 тэрбум 400 сая ам.доллараар багасч, нийт эзэмшсэн хэмжээ нь 1 их наяд 101 тэрбум 700 сая ам.доллар болсон байна.
Мөн сарын эцсийн байдлаар, дэлхийн улс орнууд Америкийн нийт 6 их наяд 269 тэрбум 700 сая ам.долларын төрийн бондыг эзэмшсэн нь долоодугаар сарын эцсийн 6 их наяд 250 тэрбум 300 сая ам.доллараас илүү үзүүлэлт гарчээ.
Үүнд Хятад улсын эзэмшсэн хэмжээ нийт хэмжээний 1/3 гаруй хувийг эзэлжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...