ХААХ
ОЙРЫН ӨДРҮҮДЭД ЦАСАН ШУУРГА ШУУРНА
ЦАХИЛГААН БОЛОН ХАЙБРИД АВТОМАШИНЫ ЛИТУИМ БАТЕРЕЙГ АЮУЛГҮЙ УСТГАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ ТАВИЛАА
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХАШАА ХАЙС, ХАЯГ, СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРЫГ БУУЛГАЖ БАЙНА
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН: Бид үүнээс айж, ичихгүй
Хүүхэд, гэр бүл, залуучуудад зориулсан “Хөгжлийн харандаа экспо” болно
- schedule 2017 оны 10 сарын 13
- chat_bubble 0
Нийслэл хот байгууллагдсаны 378 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан 3 дахь жилдээ “Хөгжлийн харандаа экспо” зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн экспод
- Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төрийн байгууллагууд
- Хүүхдийн хөгжлийн чиглэлд ажилладаг олон улсын, төрийн бус байгууллагууд
- Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллагууд
- Хүүхдийг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спорт, хувь хүний хөгжлийн клуб, дугуйлан, холбоо, сургалтын төвүүд, аж ахуй нэгж байгууллага
- Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрөөх тоглоомын төв, спорт цогцолбор, кино театр, музей, урлаг соёлын газар, хүүхдийн зуслан, номын сан
- Өдөр өнжүүлэн, сайн дурынхны клуб, хөдөлгөөн
- Хүүхдэд зориулсан мэдээ мэдээлэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд
- Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй аж ахуй нэгж байгууллагууд оролцож хүүхэд гэр бүлд зориулсан хөтөлбөр үйл ажиллагаагаа танилцуулах болно.
Экспо энэ сарын 20, 21 өдрүүдэд МҮЭСТО өглөөний 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...