Сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ
- schedule 2017 оны 10 сарын 12
- chat_bubble 0
МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь бүлэг хуралдаж Засгийн газрын сайдад нэр дэвшигчдийг 100 хувийн саналтайгаар дэмжлээ.
Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх 15 сайдын асуудлыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөх үлдлээ. Түүнчлэн Авлигатай тэмцэх газарт сайд нарын мэдээллийг хүргүүлнэ. Үүний дараа УИХ-ын даргад өргөн барьснаар Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуваарийг тогтооно. Ингэснээр Өргөдлийн байнгын хорооноос бусад Байнгын хороод салбар тус бүрийнхээ сайдыг хэлэлцэх аж. Эцэст нь УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцдэг хуультай юм байна.
Засгийн газрын сайд нарын нэрс:
Монгол Улсын Шадар сайд – УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - УИХ-ын гишүүн Г.Занданшатар
Ерөнхий чиг үүргийн яамд:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат,
Гадаад харилцааны сайд - УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар,
Сангийн сайд - УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
Хууль зүй, дотоод хэргийн сайд - УИХ-ын гишүүн Ц.Нямдорж,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - УИХ-ын гишүүн С.Чинзориг,
Чиглэлийн яамд:
Батлан хамгаалахын сайд – УИХ-ын гишүүн Н.Энхболд,
Барилга, хот байгуулалтын сайд - УИХ-ын гишүүн Х.Баделхан,
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа,
Зам, тээврийн сайд – УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Б.Батзориг,
Эрчим хүчний сайд - УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн,
Эрүүл мэндийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...