У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах 12 сайдын нэрс тодорхой боллоо
- schedule 2017 оны 10 сарын 11
- chat_bubble 5
У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах 12 сайдын нэрс эцсийн байдлаар бэлэн болжээ. Энэ тухай МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж, дараах нэрсийг зарлалаа.
Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Г.Занданшатар
Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг
Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ нарыг тус тус нэр дэвшүүлэхээр болсон байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд болсноос хойш 14 хоногийн дотор Засгийн газарт ажиллах гишүүдийн нэрсээ УИХ-д өргөн барих учиртай. Хурлаас гарсан шийдвэрийг намын Удирдах Зөвлөлд танилцуулснаар Байнгын хороо гурав хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...