ХААХ
НИТХ-ын даргад нэр дэвшигчид саналын тоогоор тэнцлээ
- schedule 2017 оны 9 сарын 22
- chat_bubble 0
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаан сая өндөрлөлөө. Энэ өдрийн хуралдаанаар НИТХ-ын шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн юм. МАН-ын бүлгээс Д.Баярсайханыг, заалнаас С.Амарсайханыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэн, санал хураалтыг нууцаар явууллаа.
Санал хураалтад 44 төлөөлөгч оролцсоноос Д.Баярсайханд 17, С.Амарсайханд 17 төлөөлөгч саналаа өгсөн байна. Харин санал өгсөн төлөөлөгчдөөс 10 нь цагаан хуудас өгсөн аж. Хоёр нэр дэвшигчийн хувьд ийнхүү авсан саналын тоогоороо тэнцэж, хэн хэн нь олонхийн буюу 50+1 хувийн санал авч чадсангүй.
НИТХ дахь МАН-ын бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?