ХААХ
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэхээ мэдэгдлээ
- schedule 2017 оны 9 сарын 22
- chat_bubble 1
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлэх тухайгаа өдөр тутмын хэвлэлүүдээр дамжуулж намын нөхөддөө болон нийт иргэдэд хандаж нээлттэй захидал хэлбэрээр мэдэгджээ.
Түүний захидалд, "Төр засаг намын өмнө ийм амаргүй цаг үед тулж ирчихээд байхад 50 гаруй жил төрд зүтгэж, УИХ-д таван удаа сонгогдож МАН-ын даргаар ажиллаж байсан миний бие гадны зочин мэт гар хумхин хөндлөнгөөс ажиж суух эрхгүй хэмээн өөрийгөө хурцаллаа.
Монголын ард түмэн, журмын нөхөд та бүхэндээ амалж чадах надад байгаа баялаг бол худалдагдахгүй зан чанар, хувирахгүй ёс суртахуун, шударга зарчим, төрийн ажлын туршлага, алдаанаасаа суралцсан сургамж ухаарал, энэ бүхнээ нотолж, өнөөдрийг хүртэл явж ирсэн сүүдэргүй зам мөр минь юм" гэжээ.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?