Сексийн үед ялгардаг аз жаргалын гормон ямар ч өвчнийг эдгээнэ
- schedule 2017 оны 9 сарын 22
- chat_bubble 0
1. Та турна
Бэлгийн харилцаанд орох үед нэг минутанд 4 ккал шатдаг байна.Хэрвээ та турахыг хүсэж байвал энэ аргыг туршаад үзэж болох юм.Үүнээс гадна бодисын солилцоог түргэсгэдэг аж.Хагас цаг секс хийхэд 4 шоколадан чихэр идсэнтэй тэнцэх илчлэгийг шатаадаг юм байна.Харин 30 минут секс хийснээр 40 минут дугуй унах, хагас цаг алхсантай тэнцэх илчлэгийг шатаадаг гэнэ.
2. Ядаргаа тайлагдана
Сексийн үед аз жаргалын гормон ялгардаг бөгөөд дур тавих үед тухайн хүн энерги, эрч хүчээр цэнэглэгддэг байна.Ядаргааны эсрэг хамгийн сайн эм болдог ажээ.
3. Залуужина
Зүрхний шигдээс хэмээх өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.Мөн сексийн үед цусны эргэлт сайжирч, хүчилтөрөгч сайн ялгарах бөгөөд энэ нь арьсыг илүү толигор өнгөлөг болгож өгдөг ажээ.Үүнээс гадна сексийн дараа хүн сайн унтаж амарч чаддаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд чухал шаардлагатай зүйлсийн нэг юм.
4. Толгойны өвчин намдана
Хэрвээ таны толгой өвдөж байвал сексээс татгалзаад хэрэггүй аж.Учир нь аз жаргалын гормон ялгарах үед таны толгойны өвчин намддаг байна.Секс нь өвчний эсрэг хамгийн сайн үйлчилгээтэй эм юм.
5. Ханиад тусахгүй
Намрын улиралд ханиад, томуу ихээхэн дэлгэрдэг ч байнгын бэлгийн харилцаанд орвол энэ асуудлаас ангижирч болдог ажээ.Судалгаанаас харахад секс нь дархлааны эсийг нэмэгдүүлэх чадвартай болохыг баталсан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...