”Майкрософт” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
- schedule 2017 оны 9 сарын 19
- chat_bubble 0
Орчин үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь зөвхөн мэдээллийг нууцлах асуудлаар тогтохгүй нэгдсэн удирдлагаар хангах, програм хангамжийн болон техникийн шийдэл нэвтрүүлэх, бүх нийтийн цахим боловсролыг сайжруулах цогц арга хэмжээ болон хувирчээ.
Иймээс Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллийн аюулгүй байдлын чадавхыг сайжруулахад чиглэсэн тодорхой арга хэмжээг “Майкрософт” компанитай хамтран хэрэгжүүлэхээр “ICT Expo 2017” үзэсгэлэнгийн үеэр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийг байгуулснаар:
- Төрийн байгууллагын албан хаагчдад зориулсан албан хэрэглээний үүлэн тооцооллын системийг нэвтрүүлэх
- Зохиогчийн эрхийн зөрчилгүй програм хангамжийг төрийн байгууллагуудын албан хэрэглээнд ашиглаж хэвшүүлэх
- Мэдээллийн аюулгүй байдлын чадавхийг сайжруулах сургалт зохион байгуулах;
- Монгол Улсад Майкрософтын албан ёсны эрх бүхий Сургалт-инновацийн төв байгуулах;
- Үүлэн болон хөдөлгөөнт технологид суурилсан гарааны бизнес эрхлэгчдэд мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, ур чадварыг нь хөгжүүлэх;
- Ухаалаг засаглал болон Зүйлсийн интернэтийн талаарх Майкрософтын шийдлүүдээс хуваалцах нөхцөл бүрдэх юм.
Энэхүү санамж бичгийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг төлөөлж дарга Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл, “Майкрософт” компанийг төлөөлж Майкрософт компанийн Казахстан Улс дахь салбарын Бизнес хөгжил хариуцсан захирал Б.Баярсайхан нар 3 жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд цаашид санамж бичгийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тусгайлан боловсруулж, улмаар төлөвлөгөөний үр дүнг жил бүр үнэлэн дүгнэх юм.
Хамтын ажиллагааны үр ашгийг шууд хүртэгсэд нь төрийн байгууллага болон төрийн албан хаагч нар байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...