Нийтийн тээврээр зорчихдоо цахим картаар үйлчлүүлээгүй тохиолдолд торгоно
- schedule 2017 оны 9 сарын 19
- chat_bubble 1
Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо цахим карт ашиглаагүй тохиолдолд торгох нь.
Нийслэлийн нийтийн тээврийн газраас энэ сарын 18-наас нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийн цахим карт ашиглалт буюу хөлс төлөлтийн байдалд хийх шалгалт эхэллээ.
Шалгалтын эхний өдөр зорчих хөлс төлөөгүй 4, бэлэн мөнгөөр зорчсон 57 зөрчил илрүүлсэн байна. Дээрх иргэдийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 мянган төгрөгөөр торгосон байна. Уг хуулийн 14.6 дугаар зүйлийн 1 дүгээрт “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан юм. Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврээр зорчигч та бүхнийг хөлс төлөлтөө бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар зорчихыг уриалж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...