Д.Трамп, Ши Жиньпин нар Пхеньянд шахалт үзүүлэхээр тохиролцжээ
- schedule 2017 оны 9 сарын 19
- chat_bubble 0
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг хэлэлцсэн тухай “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.
Хоёр улсын төрийн тэргүүн нар даваа гарагт утсаар ярьсан байна. Цагаан ордны мэдэгдсэнээр, тэд Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг улам бүр чангатгаж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан тогтоолуудыг тууштай дагаж мөрдөх замаар Пхеньянд шахалт үзүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Д.Трамп, Ш.Жиньпин нар утсаар ярьсантай холбогдуулан Хятадын талаас хараахан тодорхой мэдээлэл гаргаагүй байна. Энэ оны 11 дүгээр сард Хятадад айлчлахаар төлөвлөж байгаагаа Д.Трамп саяхан мэдэгдсэн юм. Энэ айлчлал нь үр өгөөжтэй байж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт найдаж буйгаа Ш.Жиньпин өчигдөр утсаар ярих үеэрээ Д.Трампт илэрхийлжээ.
Г.Доржханд
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...