Мексикийн өмнөд эрэгт Номхон далай орчимд 8.2 баллын хүчтэй газар хөдөлжээ
- schedule 2017 оны 9 сарын 11
- chat_bubble 0
Мексикийн өмнөд эрэгт Номхон далай орчимд уржигдар 8.2 баллын хүчтэй газар хөдөллөө. Ерөнхийлөгч Энрике Пена Ньето хэлэхдээ “Газар хөдлөлтийн уршгаар таван хүн амиа алдсан нь одоогоор тогтоогдоод байна. Учирсан эд хохирлын хэмжээг одоогоор тодорхойлрх боломжгүй байна. Энэ бол сүүлийн 100 жилийн хугацаанд манай улсад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт” гэлээ.
АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдэгдсэнээр, Гватемал улстай хил залгаа оршдог Мексикийн Чьяпас мужийн Трес-Пикос суурингаас баруун өмнө зүгт 119 км зайтай орших газарт 33 км-ийн гүнд газар хөдөлжээ. Мексикийн 50 сая гаруй иргэнд газар хөдлөлт мэдрэгджээ гэж одоогоор мэдээлээд байна.
Мөн газар хөдлөлтийн голомтоос хэдэн зуун км зайтай орших нийслэл Мехико хот, Чауказ, Веракруз, Хидалго болон бусад мужид газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Газар хөдөлсний дараа нэг сая орчим хүн цахилгаан эрчим хүчгүй болжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...