Флоридагийн томоохон хот болох Майамигийн зам талбай усанд автлаа
- schedule 2017 оны 9 сарын 11
- chat_bubble 0
АНУ-ын цаг уурчдын мэдээлснээр “Ирма” хар салхины хүч одоо III зэрэгтэй байна. Хар салхийг хүчнээс нь хамаараад I-V зэрэгт хуваадаг юм байна. Энэ хар салхи 183.6 км/ц-ийн хурдтайгаар урагшилж байгаа аж. “Ирма” хар салхи АНУ-ын өмнөд нутгийн Флорида муж улсыг дайран өнгөрлөө.
Карибын тэнгисийн арлууд, тэдгээрийн дотор Сен-Мартен аралд энэ хар салхины улмаас 24 хүн амиа алджээ. Флорида муж улсад 2.34 сая хүн гэрэл цахилгаагүй болоод байна. Хар салхины улмаас барилгын кранууд унаж, мод үндсээрээ булгарсан байна.
Флоридагийн томоохон хот болох Майамигийн зам талбай усанд автлаа. Тус муж улсад 4.5 м-ээс давсан өндөртэй давлагаа үүсч болзошгүй гэж цаг уурчид анхаарууллаа.
Хар салхитай холбоотойгоор муж улсын нийт хүн амын гуравны нэг буюу 6.3 сая хүнийг нүүлгэн шилжүүлэх захирамжийг Флоридагийн захиргаа гаргасан юм. Тус муж улсад олон хүн түр хоргодох байранд толгой хоргодож байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “АНУ-ын Эргийн харуулын албаныхан баатарлаг, бахдам сайн ажиллаж байна. Мөн ОБЕГ-ынхан муж улсуудын холбогдох албаны хүмүүстэй хамтран шуурхай хариу арга хэмжээ авч байна” гэжээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...