Монгол, Оросын цэрэг дайчид зэвсэглэсэн хууль бус бүлэглэлийг хамтын хүчээр илрүүлэх, бүслэх, устгах ажиллагааг сургуулилж байна
- schedule 2017 оны 9 сарын 7
- chat_bubble 0
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан «Сэлэнгэ» хээрийн хамтарсан сургуулилт нь 2017 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 9-ний хооронд Дорноговь аймаг дахь цэргийн сургуулийн төвд болж байна.
Цэргийн албан хаагчид хууль бусаар зэвсэглэсэн террорист бүлэглэлүүдтэй говийн нөхцөлд тэмцэх ажиллагааны сургуулилт хийж байна.
Хамтарсан хээрийн сургуулилтад хоёр орны мянга гаруй дайчид болон 100 гаруй цэргийн техник ашиглан оролцож байгаа ба түүний дотор мото буудлагын болон танкын салаа, минометийн батарей, тийрэлтэт сум бүхий «Град» галын хэсэг багтаж байгаа юм.
Хоёр улс «Сэлэнгэ» хээрийн сургуулилтыг 2008 оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн ба уг сургуулилт нь Монгол Улсын Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн шуурхай болон цэргийн бэлтгэлийн хувьд маш чухал арга хэмжээ болж байна.
Монгол, Оросын цэрэг дайчид хээрийн сургуулилтын үеэр зэвсэглэсэн хууль бус бүлэглэлийг хамтын хүчээр илрүүлэх, бүслэх, устгах ажиллагааг сургуулилж байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...