ХААХ
Оросын чөлөөт бөхийн тамирчны амийг Улаан-Үдэд бүрэлгэсэн үйл явдлын дүрс бичлэг ил болжээ
- schedule 2017 оны 8 сарын 8
- chat_bubble 0
ОХУ-ын чөлөөт бөхийн тамирчин Юрий Власко өнгөрсөн долоодугаар сард бусдын гарт амиа алдсан юм. Тэгвэл түүний амьдралын сүүлийн мөчүүдийг харуулсан аймшигт дүрс бичлэг саяхан ил болжээ. ОХУ-ын Буриадын БНУ-д тэмцээний үеэр Власко хэсэг нөхдийн хамт Байгал нуурын эргээр зугаалж явах үед хэсэг залуус түүнтэй маргаж, бүлэглэн зодох үедээ толгойн тус газар чулуугаар цохисон байна.
Тамирчны үхэлд гол үүрэг гүйцэтгэсэн хоёр этгээдийг баривчилсан ба тэднийг бүх насаар нь хорих ял оноосон гэнэ. Талийгаач нь Европын залуучуудын хоёр удаагийн аварга, сүүлчийн удаа Улаан-Үдэд болсон тэмцээнээс алтан медаль авсан юм. Түүнийг өнгөрсөн Даваа гарагт төрөлх Оса тосгонд нь оршуулжээ.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?