Маргааш ”Аавуудын өдөр”
- schedule 2017 оны 8 сарын 7
- chat_bubble 0
Монголын эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн хошууч генерал Я.Пүрэвдорж, Монголын эрэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал болон Нийслэлийн гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Н.Хөхөө нар мэдээлэл хийлээ.
Манай улс 12 жилийн өмнө буюу 2005 оны наймдугаар сарын 08-ны өдөр “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд аавуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн 18 орны нэг болоод байна. Монголын эрэгтэйчүүдийн холбоо 2005 онд олон нийтийн дунд аавуудын өдөртэй болох санал асуулга явуулж тус оны наймдугаар сарын 08-нд анх удаа тэмдэглэж өдгөө 14 дэх жилдээ тэмдэглэх гэж байна.
Энэ жилийн хувьд “Аавуудын оролцоог дэмжье” уриан дор зохион байгуулж эхлээд байна. Нийслэлийн 9 дүүргийн гэр бүл хөгжлийн газруудад зорилтот бүлгийн аав нарыг ихэвчлэн оролцуулсан аав хүүхдийн дунд хөгжөөнт уралдаан тэмцээн, аав хүүхдийн харилцааны асуудлаар хэлэлцүүлэг, ярилцлага, сургалт зэрэг олон талт ажлууд зохион байгуулах юм.
Нэмж дурдахад АНУ-ын иргэн Соноро Дод охин “Аавуудын өдөр”-ийг санаачлан, өөрийн аав Вилиам Смартыг хүндэтгэсэн. Түүний эцэг иргэний дайны ахмад дайчин бөгөөд эхнэр нь нас барж, зургаан хүүхдээ ганцаар өсгөж хүмүүжүүлсэн эр юм. Охин аавынхаа төрсөн өдрийг 1910 оны зургадугаар сарын 19-нд Вашигтон мужийн Споканед тэмдэглэснийг АНУ-ын ерөнхийлөгч Калвин Коолиж дэмжин, 1924 оноос үндэсний хэмжээний баяр болгохоор шийдвэрлэжээ. Харин ерөнхийлөгч Линдон Жонсон 1966 оноос жил бүрийн зургадугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагийг АНУ-ын “Аавуудын өдөр” болгон зарласан түүхтэй аж.
Энэхүү өдөр нь айл гэрийн ноён нуруу өмөг түшиг аав хүний байр суурь, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийнхээ хүмүүжилд үлгэр дуурайлал болсон олон зуун аавуудаар бахархах, хүндлэх, үр хүүхэд нь хайрлах энэрэх, аав хүүхэд хоёрын нандин харилцааг бэхжүүлэх зорилготой юм.
Ингээд нийслэлийн 9 дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүд, төрийн болон ТББ-тай хамтран дараах хуваарийн дагуу үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.
Тухайлбал энэ сарын 08-нд зохиогдох үйл ажиллагаа:
БГД-ийн иргэний танхимд “Аавуудаа алдаршуулья” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг Б.Анар холбогдох утас: 86030386
БЗД-т эл өдөр ГБХЗХХ-ийн байранд 14:00 цагаас авуудад зориулсан лекц, сургалт, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Б.Анхбаяр холбогдох дугаар 99932320
Чингэлтэй энэ өдөр 10:00 цагт ГБХЗХХ-ийн дэргэдэх спорт зааланд сургалт, хэлэлцүүлэг, тэмцээн, уралдаанууд зохиогдоно. Мэдээллийг 80175071
Хан-Уул “Аавуудын өдөр”-өөр дүүргийн соёлын ордонд 14:00 цагт нийт 16 хорооны аав, хүүхдүүдтэйгээ оролцсон тэмцээн, хэлэлцүүлэг, зохион ыичлэгийн уралдааныг зохион байгуулна. Дэлгэрэнгүйг 99843000
Сүхбаатар 13:00 ГБХЗХХ-ийн зааланд I-XX хорооны аав хүүхдийг хамруулсан хөгжөөнт тэмцээн, зөвлөгөө, мэдээлэл өгч шилдэг аавуудад шагнал гардуулах үйл ажиллагаа болно. Дэлгэрэнгүйг 88028807
Налайх “Тэрэлжийн залууст” ТББ-тай хамтран тэрэлж горихын аманд аавуудад зориулсан бэсрэг наадам зохион байгуулна. Дэлгэрэнгүйг 99172431
Багануур “Тэмүүлэл” зуслан дээр 20 аав, 20 хөвгүүнийг оролцуулсан уралдаан тэмцээн, ГБХЗХХ-ийн зааланд нийт аавуудад зориулсан лекц, зөвлөгөөг өгнө. Дэлгэрэнгүйг 89891533
Багахангай ГБХЗХХ-ийн байранд 10:00 цагт 15 аав хүүхдийн дунд буухиа хөгжөөнт тэмцээн, ярилцлагийн цаг арга хэмжээ болно. Дэлгэрэнгүйг 89734047
Сонгинохайрхан 1-32 хорооны аавуудын дунд лекц, зөвлөгөө, уралдаан тэмцээн зохиогдоно. Дэлгэрэнгүйг 86034151
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...