Таван жилийн өмнө алдагдсан нэг сая ам.долларын алмаазан бөгжийг албан ёсоор сая зарлалаа
- schedule 2017 оны 7 сарын 31
- chat_bubble 0
Зургаан жилийн өмнө Лондон хотын Британийн музейгээс 750 000 фунт стерлингийн /1 сая орчим доллар/ үнэтэй алмаазан бөгж алдагдсаныг дөнгөж саяхан албан ёсоор зарлажээ.
Уг бөгжийг нэрээ нууцалсан хандивлагч тус музейд бэлэглэсэн аж. Cartier гэдэг нэртэй бөгж алга болсон тухай цагдаагийн газарт 2011 онд мэдэгдэж байсан боловч олон нийтийн хувьд дөнгөж сая буюу музейн жилийн тайлан нийтлэгдсэний дараа олж мэдсэн нь энэ юм. Алдагдсан бөгжийн үнийг дээрх тайлангаас хассан байна.
Музейн төлөөлөгч хэлэхдээ "алдагдсан өдрөөс хойш таван жилийн дараа алдагдсан тухай мэдээлэх нь манай музейн хувьд ердийн хэрэг юм" гэжээ.
2011 онд бөгжийг олон нийтэд үзүүлэлгүй нөөцөнд хадгалж байсан аж.
Музейн төлөөлөгчийн ярьснаар, 2011 оны 8 дугаар сард музейн ажилтнууд уг бөгж байх ёстой газраа байхгүй байгааг илрүүлжээ.
“Музейн захиргаа аюулгүй байдлыг сайжруулахад ихээхэн мөнгө зарцуулж, барилгын доторх аюулгүй байдлыг хангах систем, цуглуулгуудыг хадгалах нөхцлийг өөрчилсөн” хэмээн тэрбээр нэмж хэллээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...