Хархоринг зорьсон минь
- schedule 2017 оны 7 сарын 27
- chat_bubble 0
Бээжингийн Төвийн үндэсний их сургуулийн монгол хэл-утга зохиолын салбарын III дамжааны оюутан Х.Туяа
Өглөө долоон цагийн үеэр автобусанд суугаад Хархорины зүг явлаа. Зорьсон газраа үдийн хойно дөрвөн цаг орчмын үед хүрлээ. Хархорин суманд амарч аваад дараа өдөр нь Хархорум музейд очив.
Түрэг хэлэнд Хархорумыг "Хар төгрөг чулуу" хэмээн хэлдэг. XIII зууны дунд үед Хархорум хот нь дэлхийн төв байжээ.
Үзүүлэн гурван хэсгээр бүрэлджээ. Чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үе, Монгол хаант улсын өмнөх үе жич Монгол хаант улсын үе гэж. Хамаг сүүлийн хэсэгт Чингис хаан болон Өгөөдэй хааны мөнгөн зоос, Хубалай хааны пайз ба бусад Монгол хаант улсын нийслэлийн түүхтэй хамаатай эрдэнэсийг үзүүлэв. Үзүүлэнгийн төвд Хархорум хотыг харуулсан загвар байв. Энэ нь нүүдлийн мал аж ахуй, нүүдэлчин үндэстэний нийгэм соёлын хамаарал, шашин суртахууны хамтаар оршин тогтнож байгааг гүйцэд харуулсан байна.
Музейгээс гараад явж байхдаа үзсэн харсанаа эргэцүүлэн бодоход өөрийн эрхгүй үндэстэнийхээ төлөө омогшиж бахархах сэтгэгдэл төрж байв. Үүний хамт өөрийгөө монгол хүн болж төрсөндөө хязгааргүй баярлана.
Музейн ар талд Монгол Улсын хамгийн том хийд-Эрдэнэ зуу бий. Тус эртний хийд дотор тайлбарлагч бидэнд Төвдийн шашны ёс суртахууныг тайлбарлав. Энэ нь надад шашны соёлын уран гайхамшгийг мэдрүүлэв. Сумийн төвт зогсоод дээдсийнхээ үлдээсэн өв соёлыг хараа дүүрэн харахад юутай их хүний сэтгэлийг догдлуулна вэ. Түүхийн урсгалд аливаа бүхэн хайр найргүй өнгөрөн одсон ч бид заавал түүний хойноос үнэ өртөгтэй зүйлсийг хайн сүвэгчлэх хэрэгтэй, түүхийн уран гайхамшиг нь мөн эндээ байхаа. Түүх хэзээд хойчийн хүний хүлээж байдаг, шинэ эриний залуучууд болсны хувьд цаг ямагт мөрөн дээрх үүрэг хариуцлагаа цээжилж, үндэстэнийхээ шилдэг соёлоо уламжлан үндэстэнийхээ хөгжил бадралынхаа төлөө тэмцэх хэрэгтэй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...