ХААХ
Суудлын машин дээр контейнер унаж зорчигчид нь хүнд гэмтжээ
- schedule 2017 оны 7 сарын 16
- chat_bubble 0
Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны тойргийн уулзвар дээр суудлын машин дээр контейнер унасан осол өнөөдөр гарлаа.
07-83 УБН дугаартай, чингэлэг ачсан машин гэрлэн дохиотой уулзвараар нэвтрэхдээ хурдтай эргэснээс ачиж явсан чингэлэг нь унаж хажууд явсан суудлын тэргийн дээр унасан байна.
Суудлын Приус-11 маркийн машинд 36 настай эрэгтэй, 16 настай эрэгтэй болон долоон сартай эрэгтэй хүүхэд явсан байна. Яаралтай тусламжийн эмч нар гэмтсэн хүмүүсийг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд долоон сартай хүүгийн биеийн байдал маш хүнд, бусад хоёр зорчигчийн биеийн байдал харьцангуй гайгүй байгаа гэв.
0
хуваалцсан
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна...
Уншиж байна ...
Бүх пост уншигдсан байна...
САНАЛ АСУУЛГА
Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал яах вэ?
ИРГЭН ТА УЛААНБААТАР ХОТЫН А БҮСЭЭР ХУВИЙН АВТОМАШИНТАЙ ЗОРЧИХОД ТӨЛБӨР АВДАГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ ?