“Tоргоны Зам 2017” загварын шоу болно
- schedule 2017 оны 6 сарын 28
- chat_bubble 0
Монгол үндэстний соёл уламжлал, өнгөрсөн ба одоо цагийг нэгэн зэрэг мэдрүүлэх гайхалтай үдэш “Tоргоны Зам 2017” загварын шоу 2017 оны долоодугаар сарын 05 ний өдөр зохион байгуулах гэж байна.
MONALUN брендийн анхны бие даасан загварын шоу бөгөөд Монголын шилдэг 40 загвар өмсөгчдөөс гадна соёл урлагын томоохон төлөөллүүд уран бүтээлээ танилцуулах юм байна.
Уг арга хэмжээний гол онцлог нь загвар зохион бүтээгч Б.Номунгэрэлийн өвөрмөц шийдэлтэй, өрнө дорнын аястай шинэ загварууд Чойжин Ламын Сүм Музейн нууцлаг орчинтой төгс уусч, үзэгчдийг өөр ертөнцөд аваачих гэнэ.
Түүнчлэн Монголын хосгүй үнэт өв соёлыг залуучуудад таниулан сурталчлах, хайрлан хамгаалахыг уриалан арга хэмжээнээс олсон орлогынхоо 30 хувийг тус музейн сэргээн засварлалтад хандивлах юм байна.
“Tоргоны Зам 2017” загварын шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр "Mercedes-Benz Mongolia" , "Jeep Mongolia Moët & Chandon Mongolia" дэмжин ажиллагч: "Silk Road Catering", "Venlis Mongolia", "RedHero", "Petrovis Group", "BRB", "Buro 24/7 Mongolia", "Quintessentially Mongolia" , "Munkhiin Useg" LLC, Choijin Lama Temple, BLACK ZEBRA Pictures, TheMajesty Mongolia, Le Beautique Clinic, Beauty Secrets, GOLD salon Mongolia, Make up artist Bella, Gereg magazine ажиллаж байгаа юм байна.
Тасалбарын үнэ 100.000 төгрөг. Нүүрэн талын эгнээнийх 150.000 төгрөг.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...