Валюын захыг хөгжүүлэхэд БНСУ-ын Төв банктай хамтран ажиллана
- schedule 2017 оны 6 сарын 23
- chat_bubble 0
Монголбанк БНСУ-ын Төв банкны Knowledge Partnership Program-ын хүрээнд “Монгол Улсын гадаад валютын захын тогтолцоо, дэд бүтцийг хөгжүүлэх нь” сэдэвт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болоод байна.
Уг хөтөлбөр нь 2017 онд хэрэгжиж дуусах бөгөөд Монголбанкны Тамгын газар, Мөнгөний бодлогын газар, Зах зээлийн газар БНСУ-ын Төв банк, Сөүлийн их сургууль, Донгүг их сургууль, Синхай их сургуулийн эрдэмтэд болон Солонгосын санхүүгийн судалгааны төв хамтран хэрэгжүүлэх юм.
Төслийн багийнхан Монгол Улсад валютын захыг хөгжүүлэх стратегийг тодорхойлно.
Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахаар Монголбанк болон Солонгосын Төв банк хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол 2017 оны зургаадугаар сарын 21-ний өдөр боллоо.
Ёслолын ажиллагаанд БНСУ-ын Төв банкны Гадаад харилцааны хэлтсийн дэд захирал Ки Сан Жанг, “Knowledge Partnership Program”-ын гүйцэтгэх захирал Ким Хюн Жонг, Монголбанкны Тамгын газрын захирал А.Энхжин, Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Энэ үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гэрээнд Монголбанкны Тамгын газрын захирал А.Энхжин, БНСУ-ын Төв банкны Гадаад харилцааны хэлтсийн дэд захирал Ки Сан Жанг нар гарын үсэг зурав.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...