“НӨАТ Монгол Улс ба олон улсын туршлага” хэлэлцүүлэг боллоо
- schedule 2017 оны 6 сарын 21
- chat_bubble 0
Татварын ерөнхий газраас Делойтт Онч Такс Сервисес ТМЗ ХХК-тай хамтран "Нэмэгдсэн өртгийн албан татвар, Монгол Улс болон Олон улсын туршлага" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал, Делойтт Онч Такс Сервисес ТМЗ ХХК -ийн Монгол дахь захирал Д.Ончинсүрэн, Бээжин дэх салбарын бизнесийн татвар, НӨАТ-аар мэргэшсэн захирал Чарлз Гонг нар болон ТЕГ-ын газар, хэлтсийн дарга нар УТОХГ-тай харилцагч, татвар төлөгчид оролцов.
ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал нээж үг хэлэхдээ хэлэлцүүлгийн хүрээнд хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-ын НӨАТ-ын тогтолцооны талаар хэлэлцэж, туршлагаас суралцан, Монгол Улсад Нэмэгдсэн өртгийн албан татвар хуулийн хэргэжилтийг хангуулахад туршлага болохуйц үнэтэй шийдэл, санал зөвлөмжүүд гарна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
Делойт нь Монгол Улсын татварын эрх зүйн болон бизнесийн орчны талаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдэд татварын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...