Зүрхний төрөлхийн хавсарсан хүнд хэлбэрийн гажигтай гурван хүүхдэд хагалгаа хийжээ
- schedule 2017 оны 6 сарын 21
- chat_bubble 0
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь БНСУ-ын Рафаэл сантай орчин үеийн дэвшилтэд анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр 3 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа билээ.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Рафаэл сан, Улсын гуравдугаар төв эмнэлгийн урилгаар БНСУ-ын “Сөүлийн их сургуулийн эмнэлэг”-ийн хүүхдийн зүрхний мэс заслын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллаж байна.
Энэхүү мэс заслын багийг Хүүхдийн зүрхний мэс засалч, АУ-ны Доктор, профессор Ким Үнхан ахлан ирсэн ба хүүхдийн зүрхний мэс заслын эмч 4, сувилагч 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 18-25-ны өдрүүдэд тус эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт ажиллаж байна.
Тус багийнхан гуравдугаар эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эмч нартай хамтран Зүрхний төрөлхийн хавсарсан хүнд хэлбэрийн гажигтай нярай, бага насны, бага жинтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж байгаа юм. Түүнчлэн нэн шаардлагатай тохиолдолд мэс засал эмчилгээг хийж байна.
Одоогийн байдлаар нийт 60 хүүхдэд үзлэг, оношлогоо хийж, 3 хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн бөгөөд цаашид нийт 25 хүүхдэд үе шаттайгаар мэс засал эмчилгээг хийх юм.
Энэхүү багийнхан тус эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нарт “Хүүхдийн зүрхний мэс засал”–ын чиглэлээр сургалт, семинарыг зохион байгуулах аж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...