Бидний сайн мэдэх Гоша буюу Оросын домогт жүжигчин Алексей Баталов хорвоог орхилоо
- schedule 2017 оны 6 сарын 15
- chat_bubble 0
Бидний сайн мэдэх "Амьдрал нулимсанд дургүй" киноны Гоша буюу Оросын домогт жүжигчин Алексей Баталов өнөөдөр өглөө 06 цагт 89 насандаа Москвагийн төв эмнэлэгт хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Социалист Хөдөлмөрийн баатар, ЗСБНХУ-ын Гавъяат жүжигчин, ЗСБНХУ-ын Ардын жүжигчин, ЗХУ-ын Ардын жүжигчин тэрээр нийт 40 гаруй кинонд гол дүр бүтээж дүрээ мөнхөлсөн байна. Тэрээр "Өнөр бүл" буюу "Большая семья" киногоороо Каннын наадмаас шилдэг гол дүрийн шагналыг авч байжээ.
Жүжигчний маань толгой байнга эргэдэг байсан тухай энд өгүүлжээ. Үүнээсээ болж өнгөрсөн нэгдүгээр сард унахдаа хүзүү болон баруун хөлөө хугалсан байна. Түүнд хагалгаа хийснээс хойш ихэнх цагаа эмнэлэгт өнгөрөөжээ.
Тэрээр 1928 онд урлагийн гэр бүлд төржээ. Түүний аав Владимир Петрович Баталов жүжигчин, кино найруулагч хүн байсан байна. Түүний ээж мөн жүжигчин хүн байжээ.Тэрээр хоёр удаа гэрлэж байж.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...