Сураггүй болсон иргэний цогцсыг хайрга олборлодог хиймэл нуураас олжээ
- schedule 2017 оны 5 сарын 26
- chat_bubble 0
Дархан-Уул аймгийн Дархан сумын III багийн оршин суугч иргэн Б /33 настай, эрэгтэй/ 2017.05.16-ны өдрөөс сураггүй алга болсон байна.
Энэ тухай дуудлагыг өчигдөр /2017.05.25/ 09:45 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 12 алба хаагч, ар гэрээс 7 иргэн, нийт 24 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нутаг дэвсгэрт орших “Далан булаг” ХХК-ийн хайрга олборлодог хиймэл нуураас цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах “Ханбогд” амралтын газарт иргэн Э /22 настай, эмэгтэй/ Х /22 настай, эмэгтэй/ нар амарч яваад Богдхан ууланд төөрчихлөө гэсэн дуудлага өчигдөр /2017.05.25/ 22:25 цагт ирүүлжээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, Цагдаагийн байгууллагаас 2 алба хаагч, ар гэрийн 4 хүн, нийт 12 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өнөө шөнө /2017.05.26/ 01:30 цагт “Их тэнгэр” цогцолборын харуулын хэсэг дээр өөрсдөө бууж ирсэн тул эрлийг зогсоосон байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...