Олон улсын гэрэл зургийн уралдаанд Я.Дагвадорж тэргүүн байр эзэлжээ
- schedule 2017 оны 5 сарын 22
- chat_bubble 0
Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 85 дугаар чуулган өнөөдөр /2017.05.22/ Франц улсын нийслэл Парис хотноо нээлтээ хийлээ.
Чуулганд 180 гишүүн орны 800 гаруй төлөөлөгчид оролцож байна. Чуулганы эхний өдөр албан ёсны нээлтийн ажиллагаа болж, ДМАЭМБ-ын шагналаар гурван хүнийг шагнасан.
Энэ үеэр “Мал амьтны тавлаг байдал болон эрүүл мэнд” сэдэвт 2017 оны фото уралдааны дүнг танилцуулан бүс тус бүрээс шалгарсан хүмүүст шагнал гардуулсан байна.
Энэ жилийн гэрэл зургийн уралдаан нь малын эмч нар буюу мал эмнэлгийн сургуулийн оюутан гэсэн хоёр ангиллаар зохиогдлоо.
Энэхүү уралдаанд Ази, Номхон далайн бүсээс Монгол улсыг төлөөлөн оролцсон малын эмчийн бүтээл хоёр дахь удаагаа тэргүүн байрыг эзэлсэн байна.
Энэ жилийн зургийн уралдаанд ЗГХА Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтэн Я.Дагвадоржийн “Бог малын мялзангийн вакцинжуулалт” нэртэй зураг тэргүүн байранд шалгарчээ.
2017 оны уралдаан тэргүүн байр эзэлсэн зурагтай танилцах бол ЭНЭ хэсгээс харна уу.
Тодруулбал энэ уралдааныг 2015 оноос эхлэн зохион байгуулсан ба Ази, Номхон далайн бүсээс 2015, 2016, 2017 оны тэргүүн шагналыг гурван жил дараалан Монгол Улсын малын эмч нар хүртээд байна. Өнгөрсөн онд тэргүүн байр эзэлсэн зургуудыг ЭНЭ хэсгээс харна уу.
Мөн 2012 онд болсон ДМАЭМБ-ын 90 жилийн ойн билэг тэмдэг болсон зургийн нэг нь Монголын малын их эмч Н.Одонцэцгийн авсан зураг байлаа. Зургийг ЭНЭ хэсгээс харна уу.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...