Зуслангийн бүсэд их цэвэрлэгээ хийлээ
- schedule 2017 оны 5 сарын 22
- chat_bubble 0
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А04 дүгээр тушаалаар батлагдсан “2017 оны бүх нийтийн их цэвэрлэгээний хуваар”-ийн дагуу 05 дугаар сарын 20, 21-ний өдөр нийслэлийн хэмжээнд зуслангийн бүсийн их цэвэрлэгээний ажил хийгдлээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй энэхүү их цэвэрлэгээнд НЗДТГ-ын Цэргийн штаб, нийслэлийн Байгаль орчны газар, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар болон УБЗАА-тай гэрээт хөндлөнгийн хяналтын төрийн бус байгууллагууд оролцож, дүүрэг бүрт Засаг даргын захирамж гаргаж, удирдамж чиглэлийг баталж мөрдүүлэх, шаардлагатай төсөв хөрөнгийг \2,5-6,5 сая.төг\ шийдвэрлэх зэргээр тодорхой зохион байгуулалтад орж ажиллалаа. Үүнд:
Д\д |
Их цэвэрлэгээг зохион байгуулсан байгууллага |
Цэвэрлэгээний чиглэл, хамрах хүрээ |
Хамтран оролцож буй байгууллага, нэгж, хүний тоо |
Хамрагд-сан хүний тоо |
Тайлбар |
1. |
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба |
Зуслангийн бүсүүдийн их цэвэрлэгээний хяналт, зохион байгуулалт |
Цэвэрлэгээний хөндлөнгийн хяналтын ТББ-ууд |
30 |
|
2. |
Нийслэлийн Байгаль орчны газар |
Хамгаалалтын ногоон бүсэд |
НЗДТГ-ын Цэргийн штаб |
120 |
Дүйцүүлэх албаны 100 цэргийн албан хаагч |
3. |
Сүхбаатар дүүргийн ЗДТГ |
Санзайн чиглэл, Их баян, бага баянгийн чиглэл. |
Дүүргийн ТҮК, Иргэдийн Бүлэг, Үйлдвэрлэл, урлал технологийн коллежийн оюутнууд |
320 |
Коллежийн 200 оюутан. |
3. |
Чингэлтэй дүүргийн ЗДТГ |
Шарга морьт, Санзай, Гоодой, Гүнтийн чиглэл, дээд салхитийн амны чиглэл. |
Дүүргийн ТҮК, Иргэдийн бүлэг, Найши трейд, Гандигийн сургуулийн оюутнууд. |
91
|
Оюутан 14 |
4. |
Баянзүрх дүүргийн ЗДТГ |
Улиастай, Шархад, Гачууртын чиглэл |
Дүүргийн ТҮК, Дүүргийн НҮГ 1-4, Иргэдийн бүлэг |
120 |
|
5. |
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ |
Баруун, зүүн салааны зуслангийн бүс, Баянголын ам. |
Дүүргийн ТҮК, Иргэдийн бүлэг, Хороодын иргэд, оршин суугчид |
100 |
|
6. |
Налайх дүүргийн ЗДТГ |
Гандан уулын айл өрхийн зуслангийн чиглэл. Төвлөрсөн хогийн цэг |
Төрийн байгууллага -15, Бизнесийн байгууллага 10, Хороодын иргэд, Иргэдийн бүлэг,
|
810 |
Зуслангийн бүсэд 290, төвлөрсөн ногийн цэгт 520 хүн.
Алслагдсан дүүргүүд 5 сарын 20-ны өдөр цэвэрлэгээ хийсэн. |
7. |
Багануур дүүргийн ЗДТГ |
Хэрлэн голын сав газар, зуслангийн чиглэл |
Төрийн байгууллага 25, Бизнесийн байгууллага 13, ЕБС 4, цэцэрлэг 9, СӨХ-5 |
922 |
|
8. |
Багахангай дүүргийн ЗДТГ |
1,2-р хороо, Өндөртолгой |
Төрийн байгууллага 24, Бизнес 13, ЕБС -1, Цэцэрлэг 3, СӨХ 2, бусад 17, иргэдийн бүлэг
|
464 |
|
Нийт 2977 хүн оролцсон. |
Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хог хаягдал, их шаталт хог хаягдлыг бууруулах чиглэлээр хамтран ажилладаг НҮБ-ийн Аж үйлдвэрийн хөгжлийн газрын “Юнидо” төслөөс энэхүү их цэвэрлэгээнд оролцогчдыг шуудай, бээлий, малгай, футволкаар хангаж, дэмжлэг үзүүлэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...