Банк бус санхүүгийн байгууллагуудын 94.7 хувь тайлангаа бүрэн ирүүлжээ
- schedule 2017 оны 5 сарын 19
- chat_bubble 0
Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны I улиралд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх хүсэлт материалаа ирүүлсэн 13 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгож, хоёр банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноор нийт банк бус санхүүгийн байгууллагын тоо 529 болсон байна.
Хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлж буй банк бус санхүүгийн байгууллагууд улирал бүрийн санхүүгийн тайлангаа СЗХ-нд ирүүлэхээс 501 ББСБ буюу 94.7 хувь нь тайлан мэдээгээ бүрэн ирүүлжээ.
Харин нэр бүхий 28 банк бус санхүүгийн байгууллага нь эхлэлтийн тайлан тэнцлээр болон өмнөх үеийн санхүүгийн тайлан тэнцлээр нэгтгэлд хамрагджээ. Тодруулбал, 13 банк бус санхүүгийн байгууллага нь эхлэлтийн тайлан тэнцлээр, 15 нь өмнөх үеийн санхүүгийн тайлан тэнцлээр нэгтгэлд хамрагдсан байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...