Хяналтын багцыг худалдан авсан бол СЗХ-нд заавал мэдэгдээрэй
- schedule 2017 оны 5 сарын 19
- chat_bubble 0
Хяналтын багц эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг худалдан авах саналыг хуульд заасны дагуу 60 өдрийн дотор сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй.
Ингэхдээ СЗХ-ноос 2015 онд баталсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны тухай журам”-ыг мөрдлөг болгохыг сануулж байна.
Мөн хувьцаат компанийн энгийн хувьцааны 1/3-ээс дээш хувийг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан буюу эзэмшиж байгаа этгээд нь худалдан авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд бичгээр мэдэгдэх үүрэг хүлээдэг.
Компанийн тухай хуулийн 57.1-д заасан дээрх үүргийг хэрэгжүүлээгүй тохиолдолд тухайн этгээдийн эзэмшиж буй хувьцаа саналын эрхгүй болох үр дагавар үүсдэгийг анхаарна уу.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...