Оюу толгой ХХК, Эрдэнэс-Таван Толгой ХК, Энержи ресурс ХХК-д хийсэн шалгалтын дүн мэдээг хэлэлцлээ
- schedule 2017 оны 5 сарын 19
- chat_bubble 0
МХЕГ-ын Даргын зөвлөлийн хурал 3 дах өдрөө хуралдаж “Оюу толгой” ХХК, Эрдэнэс Таван толгой ХК, Энержи ресурс ХХК-д хийсэн шалгалтын дүн мэдээг хэлэлцлээ. 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд МХЕГ-ын даргын баталсан 01/97 тоот удирдамжийн дагуу дээрх гурван компанид шалгалт хийлээ. Шалгалтын зорилго хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, зөвлөгөө зөвлөмж өгөх, зөрчил дутагдал, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршино.
Оюу толгой ХХК-д хийсэн хяналт шалгалтыг нийт 7 хяналтын чиглэлээр 27 хяналтын хуудсаар хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Эрдэнэс-Таван Толгой ХК-д хяналт шалгалтыг нийт 8 хяналтын чиглэлээр 16 хяналтын хуудсаар хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Энержи Ресурс ХХК-д хийсэн хяналт шалгалтыг нийт 6 хяналтын чиглэлээр 14 хяналтын хуудсаар хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Оюу толгой ХХК-ийн нэгжүүдийг давхардсан тоогоор нийт 27 хяналтын хуудсаар үнэлэхэд 23 буюу 85.2% нь бага, 3 буюу 11.1% нь дунд, 1 буюу 3.7% нь их эрсдэлтэй үнэлэгджээ.
Эрдэнэс-Таван Толгой ХК-ийн нэгжүүдийг давхардсан тоогоор нийт 16 хяналтын хуудсаар үнэлэхэд 9 буюу 56.25% нь бага, 4 буюу 25% нь дунд, 3 буюу 18.75% нь их эрсдэлтэй үнэлэгдсэн байна.
Энержи Ресурс ХХК-ийн нэгжүүдийг давхардсан тоогоор нийт 14 хяналтын хуудсаар үнэлэхэд 13% буюу 92.8 % нь бага, 1 буюу 7.2% нь их эрсдэлтэй үнэлэгджээ.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...