Зэвсгийн наймаачинтай гэрээ байгуулсан гэх Английн компанийг шалгаж эхэлжээ
- schedule 2017 оны 5 сарын 17
- chat_bubble 0
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, вэб сайтад энэ тавдугаар сарын 27-ны байдлаар нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тоймыг АТГ-аас нийтэлсэн байна.
Энэхүү нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.
ЗЭВСГИЙН НАЙМААЧИНТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН ГЭХ АНГЛИЙН КОМПАНИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
Норвеги улсын төрийн алба хаагчдад хахууль өгч, Нигери улсын зэвсгийн наймаачинтай актлагдсан байлдааны усан завь худалдаалах гэрээ байгуулсан гэх Английн компанийг Англи, Америк, Нигери, Норвеги улсуудын эрх бүхий байгууллагууд хамтран шалгаж эхлэхээр болсон байна.
Тодруулбал, “CAS Global” ХХК-ийн “KNM Horten” гэх усан завийг англи улсаар дамжуулан Нигери улсын зэвсгийн наймаачны компанид зарсан байна. Уг хэрэгт Английн Засгийн газар оролцсон байж болзошгүй бөгөөд түүнийг нотолсон баримт бичгийг удахгүй олон нийтэд зарлана гэж тус улсын авлигын эсрэг бүлэг мэдээлжээ.
“CAS Global” ХХК-ийн хувьд 2014 оноос эхлэн Английн Лондон хотын Цагдаагийн газрын Авлигын эсрэг тасагт шалгагдаж байгаа ажээ.
Лондон хотын Цагдаагийн газрын төлөөлөгчийн хэлснээр, тэд Норвеги улсын эрх бүхий байгууллагатай хамтран шалгалт явуулж, 4 хүнийг баривчилсан бөгөөд санхүүгийн гүйлгээний мэдээллийг нь олж авахаар АНУ болон Нигери улстай хамтран ажиллаж байгаа юм байна.
Мөн усан завины худалдааг амжилттай явуулахад Норвеги улсын төрийн албан хаагч Бжорн Ставрум гэгч туслалцаа үзүүлж, 154,000 ам.долларын хахууль авсан хэрэгт шалгагдаж байгаа гэнэ.
МАГНИТСКИЙН ИЛЧИЛСЭН МӨНГӨ УГААХТАЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ ШИЙДВЭРЛЭГДЖЭЭ
Оросын хуульч Сергей Магнитскийн илчилсэн мөнгө угаахтай холбоотой хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, Кипр улсад бүртгэлтэй “Первезон Холдинг” компани АНУ-ын Сангийн яаманд 5,896,333 ам.доллар төлөхөөр болсон байна.
ОХУ-ын бизнес эрхлэгч Денис Кацыв-ын эзэмшдэг “Первезон холдинг” компани нь тус улсын төрийн албан хаагчдын оролцоотой татварын залилангийн гэмт хэрэг үйлдэж, 230 сая ам.доллар угаасан байж болзошгүй хэргээр АНУ-ын Нью Йорк хотод шалгагдсан ажээ.
Төрийн өндөр албан тушаалтны оролцоотой залилангийн хэргийг Оросын хуульч Сергей Магнитский 2008 онд илчилсэн боловч тэрбээр баривчлагдан, шоронд жил гаруй хоригдож байгаад сэжиг бүхий байдлаар нас баржээ.
АНУ-ын санхүүгийн тогтолцоог мөнгө угааж, ашиг олох явдалд ашиглахыг Америк ч, Орост ч, хаана ч тэвчихгүй гэж АНУ-ын Ерөнхий прокурорын үүргийг түр орлон гүйцэтгэгч Жүм Ким хэлжээ.
Ийнхүү 3 жилийн хугацаанд үргэлжилсэн эрүүгийн хэрэг дуусгавар болж, хэрэгт холбогдогч нар хариуцлага хүлээхгүй өнгөрч байгаа юм байна.
Эх сурвалж: https://www.occrp.org/ru/daily/6449-us-settles-russian-money-laundering-suit-linked-to-magnitsky
ТУНИС УЛСАД ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙН ЭСРЭГ ЖАГСААЛ БОЛЖ БАЙНА
Авлигын хэрэгт холбогдсон бизнес эрхлэгчдийг хариуцлагаас чөлөөлөх тухай хуулийн эсрэг жагсаал Тунис улсын Тунис хотод болж байна.
Уг хуулиар бизнес эрхлэгчид хууль бусаар олсон хөрөнгөө эдийн засагт эргэлдүүлэх боломжийг нь олгох юм байна. Мөн урьдчилан тооцоолж байгаагаар уг хууль батлагдсанаар 3 тэрбум орчим ам.доллар ил болох ажээ.
Тунис хотын төвөөр “Өршөөл бүү үзүүл”, “Авлига хэрэггүй” гэх мэт үгтэй уриа лоозун барьсан 5000 иргэн жагсаал хийжээ.
Зарим шүүмжлэгчид уг хуулиар тус улсын удирдагч асан Бэн Али болон түүний холбоотон нарт өршөөл үзүүлэх зорилготой бөгөөд ерөнхийлөгч Бэджи Каид хоёр жилийн туршид түүнийг батлуулахаар зүтгэж байна гэж хэлсэн байна.
Эх сурвалж: http://www.reuters.com/article/us-tunisia-protest-idUSKBN1890R6
Эх сурвалж: АТГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...