Москвагаас Бангкок чиглэлийн онгоц агаарын хүчтэй урсгалд өртөж 27 зорчигч гэмтлээ
- schedule 2017 оны 5 сарын 16
- chat_bubble 0
Москвагаас Бангкок чиглэлийн «Аэрофлот»-ын Boeing 777 онгоц агаарын хүчтэй урсгалд орсны улмаас 27 зорчигч хүнд гэмтсэн байна.
ОХУ-аас Тайландад суугаа Элчин сайдын яамны консул Владимир Соснов энэ талаар "Гэмтэж бэртсэн зорчигчдын ихэнх нь ясаа хугалж, мах болон шүрмэсээ гэмтээсэн байна. Гэмтсэн зорчигид Бангкок дахь эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдээллээ.
"Интерфакс" агентлагийн мэдээлснээр нэр нь үл мэдэгдэх эх сурвалжийн хэлснээр онгоц газардахаар доошлож байснаа гэнэт 100-200 метр өндөр шидэгдсэн. Суудлынхаа даруулгыг хийгээгүй явсан зорчигчид шидэгдэж их хэмжээгээр гэмтсэн гэсэн байна.
Авиа компанийн зүгээс нислэгийн үед тэнгэр цэлмэг, ямар ч үүлгүй байсан. Гэнэт л агаарын хүнд урсгал, хуйлралтад өртсөн. Энэ үед зорчигчдоо анхааруулж чадаагүй гэж мэдээлэв.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...