БСШУС-ын сайд Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний талаар тушаал гарлаа
- schedule 2017 оны 5 сарын 15
- chat_bubble 0
БСШУС-ын сайдын Тусгай цэцэрлэг, сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай А/195, А/196 тоот тушаал гарлаа. БСШУС-ын сайдын тушаалд тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн талаар ямар ажил хийж, хэрэгжүүлэх талаар тодорхой зааж, холбогдох хүмүүст үүрэг болгожээ.
Тухайлбал, сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажлыг яаралтай эхлүүлэх, 29 дүгээр тусгай сургуульд бэлтгэл бүлэг хичээллүүлэх асуудлыг судалж, 6 дугаар сард багтааж шийдвэрлэх, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгийн зардлыг сургуулийн төсөвт 2018 оноос эхлэн тусгаж, хууль, тогтоомжид нийцүүлэн өөрсдөө худалдан авах боломжийг бүрдүүлэх зэрэг тодорхой асуудлыг тусгасан байна. Улмаар энэхүү тушаалын хэрэгжилтийн явцын эхний тайланг 2017 оны 7 дугаар сарын 05-ны дотор, цаашид улирал тутам танилцуулахыг БСШУС-ын сайд холбогдох газар, нэгжийн удирдлагуудад үүрэг болгов.
Тушаалыг бүрэн эхээр нь танилцуулъя.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...