Маргааш ”Мишээл экспо”-д Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар суралцана
- schedule 2017 оны 4 сарын 28
- chat_bubble 0
Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоотой хамтран мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлын хүрээнд үл хөдлөх хөрөнгө зуучлагчдад зориулсан сургалтыг энэ дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.
Сургалтаар энэ төрлийн гэмт хэргийн тухай ойлголт өгөх, хор уршгийг таниулах, үл хөдлөх эд хөрөнгө зуучлагч байгууллагууд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд хэрхэн оролцох талаар ойлголт мэдээлэл өгөх юм.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1267, 1373 дугаар тогтоол болон холбогдох бусад тогтоолд заасан үүргийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь энэ юм.
Дараагийн сургалтыг тавдугаар сарын 1-нд зохион байгуулж, Банк бус санхүүгийн байгууллагуудын төлөөллийг хамруулах юм байна.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...