Ирландын банк мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээсээ торгуулжээ
- schedule 2017 оны 4 сарын 29
- chat_bubble 0
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, вэб сайтад энэ дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тоймыг АТГ-аас нийтэлсэн байна.
Энэхүү нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.
Ирландын банк мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээсээ торгуулжээ
Өнгөрсөн лхагва гарагт Ирландын дөрөв дэх томоохон арилжааны байгууллага болох “Allied Irish banks PLC” мөнгө угаах, терроризмын санхүүжилтээс урьдчилан сэргийлэхэд хангалтгүй ажиллаж байгаагийн улмаас 2,4 сая ам.доллараар торгууллаа гэж тус улсын Төв банкнаас мэдээлсэн байна.
Тодруулбал, “AIB” банк нь 2010-2014 онд сэжиг бүхий 211 гүйлгээний талаарх мэдээллийг цагдаагийн болон татварын байгууллагад мэдэгдээгүй ажээ. Мөн тус банкинд данс эзэмшдэг 573,000 хүний гэрийн хаягийг бүрэн гүйцэд шалгаагүй байсан юм байна.
“AIB” банк нь Ирландын томоохон банкнуудын нэг бөгөөд 206 салбар нэгж, 2,6 сая үйлчлүүлэгчтэй юм.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улсын Төв банк ижил төстэй зөрчлийн асуудлаар “Ulster” гэх банкийг 3.3 сая ам.доллараар торгож байжээ. Тус улсын Төв банк нь 2006 оноос хойш 108 удаа 62 сая ам.долларын торгууль оногдуулсан байна.
Эх сурвалж: https://www.occrp.org/ru/daily/6381-irish-bank-fined-for-not-preventing-money-laundering
Улс орнуудын авлигатай тэмцэх идэвх зүтгэл улам бүр өргөжиж байна
Улс орнуудын авлигатай тэмцэх идэвх зүтгэл улам бүр өргөжиж байгаагийн нэг тод жишээ нь Украйны Авлигын гэмт хэргийн шүүх юм гэж хэлж болно.
Саяхан Олон улсын валютын сан Украйн Улсад авлигын гэмт хэргээр дагнасан тусгай шүүх байгуулах тухай зөвлөмж өгчээ. Украйн улс ч уг зөвлөмжийг хүлээн авч, шүүхийг нөөц боломжоор нь хангаж, хараат бус байдлаар ирэх онд байгуулах юм байна.
Мөн дэлхийн хүчирхэг орнуудын нэг боловч авлигын асуудал ихтэй АНУ ч идэвх зүтгэл гаргаж, “Гадаадад үйлдэгдэж буй хахуулийн гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль”-ийг 1977 онд баталж байсан бөгөөд Англи улс иймэрхүү хуулийг 2010 онд баталсан байна.
АНУ-ын Төрийн Департамент жил бүр гадаад орнуудын авлигын эсрэг чиглэлийн судалгаа хийж, тэрхүү авлигын асуудалд туслалцаа үзүүлэх боломж байгаа эсэхийг судалдаг байна. Энэ бүхэн нь сарын өмнө Сенатад өргөн барьсан “Олон улс дахь авлигатай тэмцэх тухай хууль”-тай холбоотой гэнэ. Уг судалгааг АНУ-ын Төрийн Департаментаас жил болгон явуулдаг аж.
Энэ хууль батлагдвал улс орнууд АНУ-аас хүмүүнлэгийн тусламж болон үнэт цаас авахын тулд ил тод байдлаа нэмэгдүүлж, хариуцлага тооцох тогтолцоогоо бэхжүүлж, мэдээлэгчийг хамгаалдаг байх зэрэг үзүүлэлтүүдээ сайн хангасан байх шаардлагатай болох юм байна.
Эх сурвалж: http://www.csmonitor.com/Commentary/the-monitors-view/2017/0418/A-borderless-world-in-curbing-corruption
Эх сурвалж: АТГ
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...