Өнөөдөр хаврын адаг сарын шинийн 2, хөхөгчин тахиа өдөр
- schedule 2017 оны 4 сарын 28
- chat_bubble 0
2017.04.28 / БИЛГИЙН ТООЛЛЫН 2
ХАВРЫН АДАГ ХӨХ ЛУУ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 05.43-20.02
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Шороо
Аргын тооллын 4 сарын 28, Сугар гараг. Билгийн тооллын 2, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.
Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...