БСШУС-ын сайд Ж.Батсуурь Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэг, ЕБС-иудад зочилсон байна
- schedule 2017 оны 4 сарын 27
- chat_bubble 0
БСШУС-ын сайд Ж.Батсуурь 2017 оны дөрөвдүгээр сарын 25-нд Сонгинохайрхан дүүргийн 158, 124, 227, 163, 78 дугаар цэцэрлэг болон 124, 76 дугаар дунд сургуулиудаар зочиллоо.
Уулзалтанд дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын нийгмийн салбарын төслүүд хариуцсан орлогч дарга Л.Оргил, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ болон бусад холбогдох албаны хүмүүс байлцав.
Хотын захын хороодын сургууль, цэцэрлэгүүдийн нөхцөл байдал ямар байгаа, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг тус хорооноос сонгогдсон төрийн түшээ, салбарын сайд болон дүүргийн Засаг дарга гэсэн өргөн бүрэлдэхүүнээр судалж, Засаг дарга болон сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудын санал дээр үндэслэн асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор нөхцөл байдалтай танилцаж байгаа юм.
78 дугаар цэцэрлэгийн эрхлэгч болон орон нутгийн удирдлагуудын санал болгосон асуудлыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь газар дээр нь танилцсаны дагуу тус цэцэрлэгийн цахилгааны асуудлыг шийдвэрлэх талаар талууд зөвшилцсөн үр дүнтэй уулзалт боллоо.
Санал болгох
Сонин хачин
Уншиж байна ...